monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Ажлын байр





“Монос Групп”-ын ажилд авах журмаас

Ажилд орохыг хүсэгчдээс сонгон шалгаруулалт хийж ажилтанг ажилд авах үйл ажиллагаа нь “Монос Групп”-ын Гүйцэтгэх захирлын 2007 оны 257тоот тушаалаар батлагдсан “Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх журам”-н дагуу дараах үе шаттайгаар явагдана.

2.    Сонгон шалгаруулалт

Нэгдүгээр үе шат: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан, шаардлагатай анкет материалуудыг бүрэн бүрдүүлсэн ажилд орохыг хүсэгчдээс мэргэжлийн түвшинг тодорхойлох ерөнхий мэдлэгийн шалгалт болон гадаад хэлний түвшинг тодорхойлох шалгалтыг авах бөгөөд шалгалтын дундаж оноо нь тус бүр 60 болон түүнээс дээш хувьтай бол эхний шатны шалгаруулалтанд тэнцэж дараагийн шатны шалгаруулалтанд оролцох эрхтэй  болно.

Хоёрдугаар үе шат: Дээрхи шалгаруулалтанд тэнцсэн ажилд орохыг хүсэгчдээс шаардлагатай гэж үзвэл бүлгээр сонгон шалгаруулах ярилцлага болон сэтгэл зүйн шалгалт авна.

Гуравдугаар үе шат: Нэг болон хоёрдугаар шатны шалгаруулалтанд тэнцсэн ажилд орохыг хүсэгчидтэй харъяалах газар, хэлтсийн захирлууд, хүний нөөцийн газрын мэргэжилтэн, менежертэй хамтран ганцаарчилсан эсвэл бүлгийн ярилцлагыг зохион байгуулна.




 

Developed by: miniCMS™ v2