ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
2009/09/13

Танд эм судлалын хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амьдрал, хөдөлмөрийн аливаа сайхныг ерөөе.
1996 онд “Зохион бүтээх тасаг” нэртэйгээр анх үндэс суурь нь тавигдсан тус хүрээлэнгийн хамт олон түмэнд танигдаж, төр улсад үнэлэгдсэн олон эм бүтээж Монголын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг билээ.
Бүрэлдэхүүндээ эрдэм шинжилгээний байгууллага, сургууль бүхий Монгол улсын хувийн хэвшлийн тэргүүлэх байгууллагын нэг “Монос” группийн удирдлага хүрээлэнгийн ажлыг тал бүрээр дэмжин тэтгэж, үнэтэй санал зөвөлгөө өгч, тусалж байдагийг энэ ялдамд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Тус хүрээлэнгийн хамт олон орчин цагийн лаборатори, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг, чадвар, дадлагад тулгуурлан судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн дэвшилтэт арга барилд түшиглэн, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн ташаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн зохион бүтээх зорилго тавьж, урам зоригтой ажиллаж байна.
Та бүхэн өдрөөс өдөрт өнгө нэмэн жавхаажиж, сүлд хийморь тань ямагт өөдөө байх болтугай.
Эм судлалын хүрээлэнгийн захирал,
Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч,
Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Лувсаннямын Лхагва