monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Сити Оптик



CITYOPTIC
ХХК нь 2008-04-20 ноос 1 салбар, 1 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дотоод тохижилтыг Германы интерьер дизайнер хийж, 2008 онд Герман, Япон улсын хамгийн шилдэг, сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр тоноглосон.
   
   CITYOPTIC ХХК-д Монгол улсын хүний гавьяат эмч, доктор С.Манлай, ЭМШУИС-ийн Нүд Судлалын Тэнхимийн эрхлэгч, доктор Т.Булган нар зөвлөх эмчээр, нарийн мэргэжлийн нүдний  эмч 4, мэргэжлийн оптотехникчид ажилладаг ба Герман улсаас хараазүйчид байнга уригдан ирж ажилладаг
   Бид хараа шалгах, оношлох, эмчлэх, контакт линз тааруулах цогц үйлчилгээг тансаг, тохилог орчинд мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг ба шил захлах, бүх төрлийн шилний засвар үйлчилгээ хийх хамгийн сүүлийн үеийн, Герман улсын бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий тусгай зориулалтын үйлдвэртэй.  
Англи, Герман, Солонгос зэрэг улсад үйлдвэрлэсэн чанартай, 1 жилийн, 1 сарын, 1 өдрийн хугацаатай, өнгөтэй, өнгөгүй төрөл бүрийн контакт линзээр хэрэглэгчдийг хангадаг.Дэлхийд алдартай Английн Cooper Vision фирмийн бүтэн сарын турш нүднээсээ авахгүй зүүж болдог, уртасгасан үйлчилгээтэй линзнүүдээс дэлхийн №1 линз болох Biofinity-г Монголд анх удаа оруулж ирсэн.
     Оптикийн эх орон Герман улсын тэргүүлэгч шилний үйлдвэр Rupp+Hubrach фирмээс дээд зэргийн чанартай шилийг  албан ёсоор анх удаа Монголд оруулж ирж байгаа бөгөөд Герман улс даяар 20 гаруй салбартай 80 жилийн түүхтэй  Fischer Optik, CITYOPTIK-тэй хамтарч ажилладаг.
       Бид Германы Menrad фирмийн JOOP, ZEISS, JAGUAR, MENRAD, DAVIDOFF, Metzler фирмийн Marc O Polo, AIGNER, LONGINES, Reebok, Nigura, Италийн BOSS, Dior, Gucci, GIORGIO ARMANI, Ray-Ban, ESPRIT зэрэг алдартай брэндийн хараа болон нарны шилүүдийг албан ёсоор Монголд авчирч хэрэглэгчдэд хүргэдэг.
Одоо Улаанбаатар хотод 4 салбар, орон нутагт 1 нийт 5 салбартайгаар Монголын ард түмнийг хамгийн шилдэг, чанартай, дэлхийн түвшний хараазүйн цогц үйлчилгээгээр хангахаар ажиллаж байна.   

 

Developed by: miniCMS™ v2