monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Монос Улаанбаатар

“Монос-Улаанбаатар” ХХК-ийн тухай
2009/09/13


           ”Монос-Улаанбаатар” ХХК нь Монос холдинг компанийн охин компани бөгөөд “Моносфарм трейд” ХХК-аас импортын болон дотоодын эмийн үйлдвэрүүдийн эм барааг татан авч борлуулдаг Монгол улсын хамгийн том эмийн сангийн сүлжээ бүхий жижиглэн худалдааны компани юм.

           ”Монос-Улаанбаатар” ХХК нь Монос группын худалдааны 2 дахь том компани бөгөөд өнөөдрийн байдлаар 150 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 60 гаруй хувь нь мэргэжлийн эм зүйч, эм найруулагч байгаа нь мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагааг чанартай явуулах боломж бүрдүүлж байна.

           ”Монос-Улаанбаатар” ХХК нь Монос брэндийг хэрэглэгчдэд хүргэдэг, Моносын нүүр царай болдог, өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгчид Моносын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдгээрээ хамгийн том хариуцлага хүлээдэг хамт олон юм.

1990 онд Монголд анхны хувийн хэвшлийн эмийн санг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт нээн ажиллуулснаас хойш одоогийн байдлаар Улаанбаатар хотод:

ФАРММАРКЕТ-9
МИНИ ФАРММАРКЕТ-2
ЭМИЙН САН-4
САЛБАР ЭМИЙН САН-7
ФРАНЧАЙЗИНГИЙН ЭМИЙН САН -5
нийт 22 нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

            ”Монос-Улаанбаатар” ХХК нь 27 эм зүйч, 68 эм найруулагч, 20 эмийн дагалдах бүтээгдэхүүний борлуулагч, 22 гоо сайхны борлуулагч, 30 бусад ажилчид, нийт 150 ажилтантайгаар хамт олон ажиллаж байна. Монос жижиглэн худалдааны хамт олон хэрэглэгчидээ дээдэлсэн үйлчилгээ, сэтгэл ханамжийг бүрдүүлэхийн төлөө нэгэн зорилготой ажиллаж байна.

 

Developed by: miniCMS™ v2