monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Монос АУДС



“Монос” Анагаах ухааны дээд сургууль  5 удаагийн төгсөлтөөр нийтдээ 104 УАУ-ны их эмч, 251 эм зүйч, нийтдээ эрүүл мэнд, эм хангамж, эмзүйн салбарт дээд боловсролтой 355 мэргэжилтэн төгсгөсөн ба нийт төгсөгчид эмчлэх ба эм барих эрх авах шалгалтаа бүгд 100 хувийн амжилттай өгч байсан.

Манай сургуулийн эрдэмтэн багш нар анагаах ухааны салбарт ямагт шинийг эрэлхийлэн, чанартай, эрдэм мэдлэг өв тэгш эмч нарыг төрүүлэн гаргах эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.

“Монос” дээд сургуулийн сургалтын гол онцлог нь аливаа өвчин эмгэгийг хүний бие махбодын анхдагч нэгж болох эд, эсийн түвшинд оношилж, эмчилж чаддаг, аливаа өвчин эмгэгийг уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухаан гэсэн 2 талаас нь цогцоор оношилж, эмчилж чаддаг тийм чадвартай эмч нарыг бэлтгэхэд чиглэгддэг. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд манай сургуулийн эрдэмтэн багш нар 60 орчим ном сурах бичгийг шинээр бичиж, ДокАм-1, 2 прораммчлалыг боловсруулан сургалтанд ашиглаж байна. Тус сургуулийн профессор М.Амбага эсийн тухай хүн төрөлхтөний ойлголтыг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаар улам бүр бататган “Эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт”-ыг шинээр томъёолон дэвшүүлж, түүнийгээ сургалтанд нэвтрүүлж багагүй үр дүнд хүрч байгааг Та бүхэнд хэлэхэд бахдалтай байна.

“Монос” дээд сургуульд элсэн орж суралцах хүсэлтэй Та бүхний хувьд манай сургуулийн үүд хаалга ямагт нээлттэй байна.
Бид элсэлтийн шалгалтын бүртгэлийг жил бүрийн 6-7 сард явуулдаг.  www.monos.edu.mn


 

Developed by: miniCMS™ v2