monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Моноскосметик



Монос группын ууган компаниудын нэг болох гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны “Монос Гоо сайхан” ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх “Булга”, “Марал” нэртэй нүүрний тос үйлдвэрлэж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 
 
“Монос Гоо сайхан” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур болон монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Мөн шинээр “Биоген” үрчлээний эсрэг коллагентай иж бүрдэл, “Сарнай” арьс арчилгааны иж бүрдэлийг тус тус зах зээлд амжиллтай байршуулан худалдаанд гаргаад байгаа бөгөөд Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн болсноор хэрэглэгчдийн сонирхлыг татсан, эрэлт хэрэгцээг хангасан сайн чанарын бүтээгдэхүүн болж чадсан юм. 
 
Манай компанийн ардын уламжлалт арга дээр үндэслэн бүтээсэн “Биомон” гоо сайхны иж бүрдэл нь Монголын шилдэг брэнд төдийгүй дэлхийн зах зээлд Монголын нэр хүндийг өргөж яваа цөөхөн бүтээгдэхүүний нэг юм. 2005 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас тус компанийн ерөнхий захирал Б.Эрдэнэхишиг “Биомон” иж бүрдлээрээ “Шилдэг зохион бүтээгч” шагналыг авч байсан юм. “Биомон” иж бүрдлийн найрлагад уураг, лактоз, витамин С, тосны хүчлүүд зэрэг бие махбодид чухал ач холбогдол бүхий биологийн идэвхит бодис ордог ба уураг нь нүүрний тосны найрлагад орсноор тосонд агуулагдаж буй ус чийгийг өөртөө шингээж, арьсанд тэжээл нэвчиж арьсыг чийглэг зөөлөн болгодог. 

Манай компанийн Эрдэм Шинжилгээний Төвд манай орны нэртэй эрдэмтдээс гадна Герман улсын гоо сайхны үйлдвэрийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж, амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн түүхий эдээр олон улсын стандарт, чанарын түвшинд хүрсэн шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ба зарим бүтээгдэхүүнээ Япон, Герман, Хятад, Тайвань, Непал, ОХУ зэрэг орнуудад экспортлож байна. 

 “Монос Гоо сайхан” ХХК-ийн “Биомон” иж бүрдэл цуврал, “Марал”, “Алое” иж бүрдлүүд, “Ганга” нүүр цэвэрлэгч, “Нялхас” хүүхдийн цацлага, “Удвал” энгэсэг зэрэг 40-өөд нэр төрлийн бүтээгдэхүүн нь зохиогчийн эрхийн патенттай мөн Стандартчилал Хэмжилзүйн Үндэсний Төв /СХҮТ/-ийн тохирлын тэмдэг авсан.

  “Монос Гоо сайхан” нь Словений KRKА пүүсийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн, Солонгосын CoverQueen нүүр будалтын брэндийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.monoscosmetics.mn вэб руу орж үзээрэй.
 
 

Developed by: miniCMS™ v2