monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

МоносФарм

Моносфарм
2009/09/13

"Моносфарм" ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан, Монос группийн ууган компани юм. Тус компани нь эм үйлдвэрлэлийн 2 үндсэн нэгж, 5 хэсэг, эрдэм шинжилгээний төв, чанарын хяналтын алба, итгэмжлэгдсэн лаборатори, засварын цех гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажилтан ажиллагсадын 60 гаруй хувь нь эрдэмтэд, эм зүйч, их эмч, химич, микробиологич нягтлан бодогч, инженерүүд юм.

Тус компани нь  шахмал , тосон , үрлэн , капсултай , болон галены эмийн хэлбэрээр 50 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэн гаргаж байгаагаас Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон эм бэлдмэл олон бий.

Манай компани ДЭМБ-ын GMP-ийн стандартын шаардлагад нийцсэн зохион байгуулалт, үйл ажиллагаатай шинэ дэвшилтэт техник технологи бүхий эмийн үйлдвэрийг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилго тавиад бэлтгэл үе шатыг амжилттай хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна.
Бид өнөөдөр Монгол улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, компаниуд дотроос хамгийн том үйлдвэрлэгч болж чадлаа.

Эрхэм зорилго:

Мэргэжлийн чадварлаг баг бүрдүүлнэ.
Олон улсын ISO 9001 стандартын тогтолцоог нэвтрүүлнэ.
Найдвартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг хангана.
Олон улсын зах зээлд ургамлын гаралтай бүтээгдэхүүнээрээ хөл тавина.
Сайнаас сайн, шилдгээс шилдэг нь байна.

Манай компанийн бүтээгдэхүүнүүд эх орны болон олон улсын үзэсгэлэнгээс 1992-2002 онд тэргүүн болон тусгай байрын шагналыг нийт 10 удаа хүртэж байсан. Манай бүтээгдэхүүн эх орны өнцөг булан бүрт хүрч хэрэглэгчдийн сайн мэдэх эм, эмийн зүйл болсон нь мөн бидний амжилтын нэг хэсэг билээ.
 

Developed by: miniCMS™ v2