monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Нийгмийн хариуцлага

Нийгэмд хэрхэн оролцсон тухай

Монос групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусламж өглөө
2009/12/29



Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа жил ирэх тусам нэмэгдүүлж буй “Монос групп”-ын хамт олон халамж хайраар дутаж буй нийгмийн хэсэгт ээлжит тусламжаа хүргэсэн байна. Тусламжийн санд нийт 16,5 сая төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд халамж хайраар дутаж буй ахмад настан болон бяцхан иргэдэд хүргэжээ.
1.    Төв аймгийн Батсүмбэр дэхь өндөр настны асрамжийн төв
2.    Хүүхэд асран хүмүүжүүлэх төв / 03-18 насны 210 хүүхэд/
3.    Нялхасын клиник /0-3 нас/
4.    Нэгдүгээр төрөхийн ажиллагсад
5.    Сүхбаатар аймаг
Ахмад настан, хүүхдүүдийн төлөө сэтгэл гарган, ийнхүү тусламжийн гараа сунгасанд тус байгууллагын ажилтан болон хүүхдүүд, ахмад настан нар ихээхэн баяртай байна.

Дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдөрт  “Монос Фарм Трейд ” компани хандив өргөлөө.
 

Developed by: miniCMS™ v2