monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Импортын эм бэлдмэл

Импортын эм бэлдмэл




Моносфарм трейд ХХК


Монос группын ууган компанийн нэг Моносфарм трейд ХХК нь дэлхийн 30 гаруй орны 100 гаруй пүүстэй харилцаж 3000 нэр төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл, оношлуур, вакцин, өвчтөн асаргааны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт тэжээл зэргийг импортлон бөөний болон жижиглэнгийн худалдаагаар хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ.
Монгол улсад эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудаас ямагт тэргүүлэгч байж зах зээлийн 45 орчим хувийг хангаж байна.
Дэлхийн эмийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж эмчилгээний өндөр чанартай, орчин үеийн шилдэг технологиор бүтээгдсэн эм бэлдмэлүүдийг Монгол улсад албан ёсоор бүртгүүлж үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх нь бидний ажлын зорилго юм.
Тухайлбал дэлхийд эмийн үйлдвэрлэлээр эхний 10 байранд ордог Франц улсын Санофи-Авентис, Англи улсын Глаксо Смит Кляйн, Щвейцар улсын Новартис, Рош зэрэг компаниуд, дааврын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр эхний байр эзэлдэг ХБНГУ-ын Баейр Шеринг, биофармын тэргүүлэгч АНУ-ын Бристол Маейрс, чихрийн шижингийн эм бэлдмэлийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Дани улсын Ново Нордиск, нүд арчилгаа, мэс заслын бүтээгдэхүүний тэргүүлэгч Алкон фармасьютикалс компаниудын албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. Түүнчлэн олон шилдэг бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан Австри улсын Никомед, Щвейцар улсын Мефа, Сероно, Валеант, ХБНГУ-ын Денкфарма, Берлинхими, Словени улсын KRKA, Лек, Унгар улсын Гедеон Рихтер, БНЭУ-ын Ципла, ОХУ-ын Красфарма, Полисан, Московский Эндокринный Завод зэрэг байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн импортлон өөрийн логистикийн төв, эмийн сангууд, орон нутгийн салбаруудаар дамжуулан Монгол улсын өнцөг булан бүрт хүргэж байна.
Манай хэрэглэгчид болон харилцагч эмнэлэг, эмийн байгууллагуудын өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн судлах, сонгох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, нийлүүлэгч компаниудтай худалдааны гэрээ хэлэлцээ хийх, бүтээгдэхүүнийг хадгалалт, тээвэрлэлтийн заасан нөхцөлийн дагуу тээвэрлэх, түгээх зэрэг нь бидний өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг билээ.
Бид цаашид дэлхийн ТОП 10-т багтдаг Мерк, АНУ-ын Файзер, Элай Лилли компаниудын үйлчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө бага, оригинал эмүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.


 

Developed by: miniCMS™ v2