monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Эмчилгээ оношлогоо

Хулж Боржигон эмнэлэг
2010/01/17


Эрхэм зорилго “ХШБ-ы хийсвэр билигдмэл 3 төлөв” код ба “мембран – редоксипотенциалын 3 төлөв” кодын шилжилтийн талаархи шинэ онол дээр тулгуурлан уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл битүү хэлхээг анх удаа боловсруулж практикт нэвтрүүлнэ.
Хулж Боржигон эмнэлэг нь 2002 онд Монос Анагаах ухааны дээд сургуулийг түшиглэн байгуулагдсан бөгөөд
•    Уламжлалт анагаах ухааны оношлогоо – эмчилгээний баг
•    Орчин үеийн анагаах ухааны оношлогоо- эмчилгээний баг
•    Сувилахуйн баг
•    Рашаан, шавар эмчилгээний гэсэн бүтцийн үндсэн хэсгүүдтэй.

Манай эмнэлэг нь Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо-эмчилгээний нэгдмэл битүү хэлхээг зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн анагаах ухааны практикт анх удаа нэвтрүүлсэн эмнэлэг юм. Тус эмнэлэгт ДокАм-2 программчлалаар УАУ-д хэрэглэдэг нийлмэл жоруудын Х:Ш:Б –ы эмгэг харьцааг зүгшрүүлэх үйлдлийн тоон харьцааг тодорхойлж байна.
Тус эмнэлэгт орчин үеийн эмчилгээнээс гадна бариа, зүү, төөнө засал, рашаан, шавар, утлага, хануур, хатгуур, самнуур зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийж байна.

Компьютер томографийн кабинет 
Компьютер томографийн кабинет нь Клиникийн нэгдсэн III эмнэлэгт 2005 оны II сард байгуулагдсан. Манай кабинет нь АНУ-ын ST-MAX 640 аппаратын тусламжтайгаар тархи, нугас, уушиг, хэвлийн хөндийн цул эрхтнүүд дэх нуугдмал эмгэг өөрчлөлтүүдийг оношлох, оношийг тодруулах чиглэлээр тухайн эрхтэнд дунджаар 10-12 зүслэг хийж миллметрийн нарийвчлалтайгаар рентген зургаар оношлодог.
Тус кабинетад Анагаах Ухааны доктор, тэргүүлэх зэргийн зөвлөх эмч Б.Оюун, Бадамсэд тэргүүтэй баг ажилладаг.

Бид таны төлөө ажиллаж байна.
 

Developed by: miniCMS™ v2