monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


   Хүн ардынхаа эрүүл оршихуйг дээдэлж хамгийн орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүтээгдсэн  хамгийн чанартай эм, эрүүл мэндийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, хангах үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаадаа манай группийн ажиллагсад баяртай байдаг.

Монгол Төвдийн уламжлалт эмнэлгийн нууцад нэвтэрч,  эртний уламжлал, орчин үеийн технологийг хослуулан байгалийн гаралтай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэхийн төлөө манай нэртэй эрдэмтэд, туршлагатай боловсролтой ажилтнууд шамдан хөдөлмөрлөж байна.
Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношлогоо эмчилгээний нэгдмэл хэлхээний онол арга зүйг боловсруулж энэ чиглэлийн мэргэжилтнийг Монос Анагаах Ухааны Дээд Сургуульд бэлтгэж байгаа нь монголд төдийгүй дэлхийн анагаах ухаанд цоо шинэ үзэгдэл юм.

Монгол орны, монгол хүний онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх ажил ч тодорхой амжилтанд хүрч эх орны төдийгүй гадаадын хэрэглэгчдийн талархлыг хүлээж эхэллээ.

Бид хамгийн чанартай бүтээгдэхүүн, шуурхай соёлтой үйлчилгээг эрхэмлэж ирсэн нь өнөөдөр биднийг Монголын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болгосон нууц юм.

Хүний хамгийн эрхэм нандин зүйл болох эрүүл мэнд, гоо сайхан бидэнд даатгаж итгэл хүлээлгэдэг хэрэглэгч та бүхэндээ талархаж, манай хамт олон та бүгдийнхээ төлөө авъяас мэдлэг, сэтгэл оюунаа цаашид ч дайчлан ажиллахаа илэрхийлье.
 

Developed by: miniCMS™ v2