monos
Нүүр | Холбоо барих | Сайт бүтэц | English
 
Үндсэн цэс

Мэдээ мэдээлэл

“ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД- АЗ ЖАРГАЛ” Бүх нийтийн гүйлт
1 өдөр 23 цагийн өмнө

Монос Групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД- АЗ ЖАРГАЛ” бүх нийтийн гүйлт 2010 оны 09-р сарын 11-ний өдөр
дэлгэрэнгүй
Хлорфенамин эм 4 сая хэрэглэгчтэй боллоо
2 сар 5 өдрийн өмнө
Монос эмийн үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж буй монголын эмийн тэргүүлэгч үйлдвэр юм.дэлгэрэнгүй
Эрүүл амьдрах ухаалаг менежмент
2 сар 17 өдрийн өмнө
Дэлхийн олон эрдэмтдийн сэтгэлийг зовоосон асуудлуудын томоохон орон зайг яахын аргагүй таргалалт, чихрийн шижин, стрессийг тойрсон асуудлууд эзлэж байна. Манай улсын хувьд насанд хүрсэн 3-н хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй, 50 гаруй мянган хүн чихрийн шижин өвчинөөр өвдсөн, Монгол хүний дундаж насжилт дэлхийн хүний дунджаас 20 насаар бага байна гэсэн статистик байдаг. дэлгэрэнгүй
Байгууллагынхаа нэг өдрийг “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛДОО” зориулаарай.
4 сар 12 өдрийн өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ?
дэлгэрэнгүй
"Эрүүл мэндийн боловсрол" сэдэвт уралдаан
2010/03/09

"Эрүүл мэндийн боловсрол" сэдэвт уралдаан
дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн боловсролын аян
2010/03/03

Эрүүл мэндийн боловсролын аян
дэлгэрэнгүй
Манай салбарууд
2009/12/29

Манай салбарууд
дэлгэрэнгүй
“Монос- Экспо -2009” үзэсгэлэн худалдаа амжилттай боллоо
2009/12/29

“Монос” группээс  тав дахь жилдээ зохион байгуулдаг “Эрүүл мэнд эрхэм жаргалан” уриатай “Монос- Экспо -2009” үзэсгэлэн яармагийг Мэдээлэл Технологийн Үндэсний Парк дээр амжилттай зохион явууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг  нь хөдөлмөрчдөд зориулж  эм болон эмийн бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчилаад зогсохгүй, мөн дэлхийд хамгийн орчин үеийн өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгслэлээрээ тэргүүлэх эгнээнд явдаг  АНУ, Франц, Швейцарь зэрэг улс орнуудын Мефа, Роше, Глаксо Смит Клайн, Денк, КРКА, Актавис, Новартис зэрэг нэр хүндтэй эмийн пүүсүүдийн бүтээгдэхүүнүүдийг сурталчилан танилцууллаа. Үзэсгэлэн яармагийн үеэр хот хөдөөгийн эмч, эм зүйч нарт зориулж  сургалт семинарыг зохион явуулсан байна. Мөн иргэд хөдөлмөрчөд зориулж үнэгүй  үзлэг оношлогоо хийсэн нь олны талархалыг хүлээсэн юм.
“Монос- Экспо-2009” үзэсгэлэн яармагийг нийт 20 000 гаруй нийслэлчүүд үзэж сонирхсон байна.
“Монос групп” 2009 оны эрүүл мэндийн салбарын онцлох аж ахуйн нэгжүүдийн нэг боллоо
2009/12/29

“Монос групп” нь 20 жилийн турш хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа манай орны тэргүүлэх аж ахуйн нэгж гэдгээ дахин баталлаа. “Монос групп”  нь Монгол улсын 21 аймагт нийт 22 эм ханган нийлүүлэх салбар, нийслэлд 6 фарммаркет, 11 эмийн сантайгаар иргэд хөдөлмөрчиддөө үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг ухамсарлан томуугийн А хүрээний (H1N1)вирүсийн цар тахлын хүнд үед өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй ажилласан төрийн ажилтнуудад буяны гараа сунгаж 23 орчим сая төгрөгний эм бэлдмэл, халдварт өвчинтэй тэмцэх  ажлын тэргүүн эгнээнд ажиллаж байсан ХӨСҮТ-ийн хамт олонд 10 сая төгрөгний  эм, эмийн бүтээгдхүүн болох  өтгөрүүлсэн чацарганы жүүс, Салимон, Витамин С зэргийг хандивласан байна.
ЭМЯ-ны зүгээс Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин хандив, туслалцаа үзүүлсэн явдалд талархаж “Эрүүл мэндийг дээдлэн хандивлагч” байгууллагаар “Монос групп”-ыг өргөмжилсөн юм.
“Монос Фарм Трейд”-ийн ерөнхий захирал онцлох “Энтрепренёр”-оор шалгарлаа
2009/12/29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Эрүүл мэндийн салбарт шинэ тоног төхөөрөмж, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, зах зээлд импортыг орлосон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгааг нь онцлон “Монос Фарм Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Л. Эрдэнэчимэгийг “2009 оны Эрүүл мэндийн салбарын онцлох “Энтрепренеёр”-оор шалгаруулан “Хүрэл Меркури” хүндэт өргөмлжөлөөр шагналаа.
 

Developed by: miniCMS™ v2