“Монос групп”ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй
2009/12/29

Монголын эмийн зах зээлийн тэргүүлэгч групп болох “Монос групп”-н хамт олон энэхүү H1N1 вирусын халдвар цартахлын дэгдэлтийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед тус группын хамт олон эмч, эмнэлгийн ажилчдаас дутуугүйгээр ажиллаж байна.
Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ард иргэддээ ямарваа нэгэн чирэгдэл, хүндрэлгүйгээр хүргэж, энэхүү өвчний дэгдэлтийг тогтоон барих үйлсэд хувь нэмрээ оруулж буй хамт олон бол яахын аргагүй Монос группын хамт олон юм. Тус группын хамт олон эмийн зах зээл дээр үнийн хөөрөгдөлт үүсгэхгүй байх талаар бүхийл нөөц боломжийг ашиглан ажиллана хэмээн “Монос Фарм Трейд” компаний Ерөнхий захирал: Л. Эрдэнэчимэг албан ёсоор мэдэгдсэнийг ард иргэд та бүхэндээ дамжуулан сонордуулж байгаадаа таатай байна.
Хүн ардынхаа Эрүүл мэндийн төлөө 20 жил ажиллаж буй Монос групп нь нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд ХӨСҮТ-д хандив хүргэсэн байна. Хандивын санд нийт 10 сая төгрөгний эм, эмийн бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд, энэхүү хандив нь тус эмнэлгийн эмч, ажиллагсдад зориулагдана.
1. Өтгөрүүлсэн чацарганы жүүс
2. Салимон
3. Витамин С
4. Английн ГлаксоСмитКлайн компаний H1N1 вирусын халдвараас 99,99 хувь хамгаалдаг АктиПротект маск
5. Уг өвчнөөр өвдөх хамгийн эрсдэл өндөртэй хэсэг буюу сүрьеэтэй хүмүүсд эм, бэлдмэл тус тус хандивлаж байна.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусламжийн гараа сунгаж буй “Монос групп”-н хамт олондоо ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.